Эрдэнэбүрэнчүүд онцлог, түүх, өв соёлоороо гайхууллаа
Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Өөлд ястнууд оршин суудаг байна. Өөлдүүд шавхагдашгүй ариун өв соёл, их түүхээрээ онцлогтой ард түмэн. Тэдний их түүхийн улбаа нь ойрдын их хаан Галданбошготоос эхлэлтэй.
Мэдээллийн алба

Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Өөлд ястнууд оршин суудаг байна. Өөлдүүд шавхагдашгүй ариун өв соёл, их түүхээрээ онцлогтой ард түмэн. Тэдний их түүхийн улбаа нь ойрдын их хаан Галданбошготоос эхлэлтэй. Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг хэмээн үр хойчдоо захиж хагас зуун жил манжийн их дарлалын эсрэг тэмцсэн их хаан Галданбошготын үр сад өөлдүүд аймгийнхаа төв талбайд түүх, өв соёлоо сурталчилжээ. Тэд галданбошгот хаан Ану хатан тэргүүтэй ойрдын их цэргийн жагсаал, 100 биелээч хүүхдийн үзүүлбэр, найр наадмын эхлэл Өндөр Алтайн шил өөлдийн уртын дуугаа өргөн хотлоороо дуулж, өв соёлоо гайхуулсан байна.
У.Цэрэнтогтох Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг дарга Ардын язгуур урлаг, соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийг Эрдэнэбүрэн нутгийнхан эрхэмлэдэг байна. Ийм ч учраас сумаасаа аймгийн төвийг 500 хүний бүрэлдэхүүнтэйгээр зорин ирж, өв соёлоо сурталчилжээ. Урлаг соёлын үйл ажиллагаанаас гадна сумын музейн онцлог бүхий үзмэрүүдийг авч ирж иргэдэд толилуулсан байна.
Энэ үеэр өөлдийн Арван хангал бурхан хэмээх их таван шүтээнээ залж, сүсэгтэн олонд ажил үйлс, буян заяагаа даатган залбирах боломжийг олгожээ.






















