Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн 88 ажлын байранд 2955 хүн бүртгүүлжээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтын явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн 88 ажлын байранд 2955 хүн бүртгүүлжээ
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн 88 ажлын байранд 2955 хүн бүртгүүлжээ. Зураг: МҮОНРТ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтын явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.“Эрдэнэс Монгол” ХХК-ийн 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтад иргэдийн анкетыг энэ сарын 16-ний өдрийг хүртэл хүлээн авсан. Сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн иргэдийн материалыг 17-20-ны хооронд 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын дэд хэсэг хянажээ.“Эрдэнэс Монгол” ХХК-ийн 88 ажлын байранд нийт 3544 хүн давхардсан тоогоор бүртгүүлсэн бол үүнээс 2955 хүн нь давхардаагүй. Мөн баримтын бичгийн шаардлагыг 2407 хүн хангажээ.

-Ахлах менежер- 234-Менежер- 345-Гүйцэтгэх албан тушаалд- 1828 хүн шаардлага хангасан байна.

Бүртгүүлсэн хүмүүсээс шаардлага хангаагүй 1731 байна.

Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” ХХК

Хуваалцах