"Эрдэнэс Монгол" компани шинэ орон тоогоор ажиллана
Нийт 88 орон тоон дээр сонгон шалгаруулалт шинээр зарлаж, нээлттэй байдлаар ажилчдыг шалгаруулж авна.
Мэдээллийн алба

"Эрдэнэс Монгол" компани ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс шинэ орон тоогоор ажиллана. Нийт 88 орон тоон дээр сонгон шалгаруулалт шинээр зарлаж, нээлттэй байдлаар ажилчдыг шалгаруулж авна.
Монгол Улсын Засгийн газар цаашид төрийн бүх шатанд шударга байх зарчим барина. Түүнчлэн ард иргэдэд ч ийм боломж нээлттэй байх учиртай. Энэ агуулгаар "Эрдэнэс Монгол" компаниас энэ ажлыг эхлүүлж байна гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ.
Mongolian National Radio · "Эрдэнэс Монгол" компани шинэ орон тоогоор ажиллана
"Эрдэнэс Монгол" компани 15 жил ажилласан ч амжилттай ажиллаж чадаагүй. Энэ нь удирдлага, менежментийн алдаа байсан. Өндөр мэргэжилтэнтэй, цалин хангамжийн хувьд топ байх учиртай энэ компанийг өөд татахгүйгээр эдийн засагт хувь нэмэр оруулж чадахгүй.
Иймээс цэвэр менежментийн компани болгох зорилтын хүрээд олон нийтийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хэлсэн юм.


















