"Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаярыг 1 сар цагдан хорихоор боллоо
шүүхээс прокурорын саналыг өнөөдөр /2022 оны 12 дугаар сарын 9-н/ хэлэлцээд, Т.Мөнхбаярыг 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн прокурорын газраас нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг шалгах ажлын хүрээнд "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаярыг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж, шийдвэрлүүлжээ.
Тодруулбал, “Салхитын мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах ажил"-ын тендер сонгон шалгаруулалтад шалгарсан нэр бүхий компанитай гэрээ байгуулсны хариуд 1 тэрбум 217 сая төгрөг, мөн тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр нэр бүхий ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 1 тэрбум 455 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2-т /Хахууль авах/ зааснаар яллагдагчаар татагдсан "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Тус шүүхээс прокурорын саналыг өнөөдөр /2022 оны 12 дугаар сарын 9-н/ хэлэлцээд, Т.Мөнхбаярыг 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.


















