Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ сарын 15-наас С зөвшөөрөл олгож эхэлнэ

Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр борлуулах байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэний дагуу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ сарын 15-наас С зөвшөөрөл олгож эхэлнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ сарын 15-наас С зөвшөөрөл олгож эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр борлуулах байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны нэгдүгээр сарын 15-наас С зөвшөөрөл олгож эхэлнэ.

2023 оны нэгдүгээр сарын 15 хүртэл хуучин С зөвшөөрөл буюу өнгөрсөн оны 4 дүгээр улирлын зөвшөөрлөөр нүүрс тээвэрлэлт хийгдэж байна.

Мөн УУХҮЯ, Монголын Хөрөнгийн бирж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хамтарсан ажлын хэсэг нүүрсийг биржээр нээлттэй худалдаалахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Ирэх хоёрдугаар сарын 1-нээс нүүрсийг хил үнээр биржээр худалдаална гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ.

Хуваалцах