Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний анхны цахим арилжааг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Үүний дагуу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний анхны цахим арилжааг зохион байгууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний анхны цахим арилжааг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжааг 2023 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэ удаад 32 мянган тонн коксжих нүүрсийг арилжлаа. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын талд уурхайн амны үнээр нэг тонн нүүрсийг 109 ам.доллараар борлуулж ирсэн бол өнөөдөр хил нөхцөлөөр нэг тонн нүүрсийг 179,1 ам.доллараар борлууллаа гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ.

Хуваалцах