Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалахтай холбогдуулан Ажлын хэсэг байгуулав

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр боллоо.Тус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалахтай холбогдуулан

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалахтай холбогдуулан Ажлын хэсэг байгуулав
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалахтай холбогдуулан Ажлын хэсэг байгуулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр боллоо.Тус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалахтай холбогдуулан Ажлын хэсэг байгуулав. Тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжихтай холбогдуулан байгуулсан Ажлын хэсгийг сайд Д.Сумъяабазар ахална. Ажлын хэсэг хувьцаа арилжих бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, зөвлөмж, чиглэл өгөн, тулгамдсан асуудлыг зохицуулж шийдвэрлэх, хэрэгжилтэд хяналт тавих, явц, үр дүнгээ Засгийн газарт танилцуулж байх үүрэгтэй юм.

Хувьцаа арилжаалахтай холбогдсон асуудлыг хариуцах дэд Ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, хилийн боомтын асуудлыг Сангийн сайд, төмөр зам, авто замыг Зам, тээврийн хөгжлийн сайд, эрчим хүчийг Эрчим хүчний сайд, байгаль орчин, усан хангамжийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулан байгууллаа.

Хуваалцах