Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрдэнэсант суманд “Хөдөлмөр” зуслан нээлтээ хийлээ

Хүүхэд, өсвөр, залуу үеийнхний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан амрангаа хөгжих боломжийг олгох, амьдрах ухаан, хөдөлмөрт сургах зорилгоор аймаг,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэнэсант суманд “Хөдөлмөр” зуслан нээлтээ хийлээ
Эрдэнэсант суманд “Хөдөлмөр” зуслан нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Хүүхэд, өсвөр, залуу үеийнхний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан амрангаа хөгжих боломжийг олгох, амьдрах ухаан, хөдөлмөрт сургах зорилгоор аймаг, сумын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Эрдэнэсант сумын 4-р багийн нутаг түүх соёлын өв шингэсэн Дэвсэн булагт хүүхдийн "Хөдөлмөр" зуслан байгуулагдлаа.

Нээлтийн арга хэмжээнд оролцсон сумын ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдыг сумынхаа түүхийн дурсгалт газар болох Омгийн хөтөлийн Түрэгийн үеийн хөшөө дурсгал, Дэвсэн булагийн хийдийн туурь, рашаан, Сайжрах уулын динозаврын мөр байдаг газар орон, занарын илэрц газар зэрэг газруудаар аялуулж сум орон нутгаараа аялуулах ажлыг зохион байгууллаа гэж Төв аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах