Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Эрдэнэт үйлдвэр 40 жилийн нөөцтэй

Анх 1978 онд ашиглалтад орсон уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 1980 онд найман сая, 1981 онд 16 сая, 1989 онд 20 сая тонн хүдэр боловсруулж байжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэнэт үйлдвэр 40 жилийн нөөцтэй
Эрдэнэт үйлдвэр 40 жилийн нөөцтэй. Зураг: МҮОНРТ

Анх 1978 онд ашиглалтад орсон уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 1980 онд найман сая, 1981 онд 16 сая, 1989 онд 20 сая тонн хүдэр боловсруулж байжээ.

Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр өнөөдөр хүчин чадлынхаа 70 хувийг ашиглаж байгаа бөгөөд жилд дунджаар 25 сая тонн хүдэр боловсруулж, жилд 500 мянган тонн зэсийн баяжмал, дөрвөн мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг байна.


Тус үйлдвэр өнөөдөр зэс, молибдений баяжмалын экспортоороо дэлхийд дээгүүрт буюу эхний аравт бичигддэг бөгөөд үйлдвэрийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар Эрдэнэтийн овооны одоо байгаа нөөцийг ашиглахын зэрэгцээ, одоо тогтоогдоод байгаа шандын ордын нөөцийг ашиглавал, эрдэнэтийн баяжуулах үйлдвэр 55 жил ажиллах бололцоотой ажээ.

Хэрэв хаягдлын далан дахь хүдэр, исэлдсэн хүдэр, балансын бус хүдрийг дэвшилтэт технологиор дахин боловсруулж чадвал, Эрдэнэт үйлдвэр дахин 20-25 жил ажиллана гэсэн тооцоог гаргасан аж. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Эрдэнэтийн овооны нөөц багасч байгаа ч байгаа боломжоо ашиглаж чадвал тус үйлдвэр цаашид 40 жил ажиллах бололцоо байгаа ажээ.

Хуваалцах