Эрдэнэт үйлдвэр импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
Эрдэнэт үйлдвэр импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгийн хэмнэлт хийж байна. Үйлдвэрийн дотоод хэрэгцээг хангаад зогсохгүй уул уурхайн компаниудад бүтээгдэхүүн нийлүүлж эхэлжээ.
Мэдээллийн алба

Эрдэнэт үйлдвэр импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгийн хэмнэлт хийж байна. Үйлдвэрийн дотоод хэрэгцээг хангаад зогсохгүй уул уурхайн компаниудад бүтээгдэхүүн нийлүүлж эхэлжээ.
Тус үйлдвэр импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөтөлбөр батлуулж, энэ хүрээнд нийтдээ 2.9 тэрбум төгрөг хэмнэнэ гэж үзэж байна. Тухайлбал, өнгөрсөн зургаа дугаар сард ашиглалтад орсон баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах хэсгийн хоёр тээрэм бий. Энэ тээрмийн хуягийг засвар механикийн заводод үйлдвэрлэж эхэлжээ.
Эхний тээрэмд 14 нэр төрлийн 375 тонн хуяг хэрэгтэй бол дараагийн тээрэмд 234 тонн хуяг шаардлагатай юм байна.. Эдгээр хуягийг Эрдэнэт дотооддоо үйлдвэрлэнэ. Үүнээс Оюутолгой компаниас зургаан төрлийн бүтээгдэхүүний захиалга авсан бол одоогийн байдлаар уул уурхайн 90 компани бүтээгдэхүүн авах захиалгаа өгчээ.


















