Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эрдэнэт үйлдвэр” ХХК 27 тэрбум төгрөгийн орлого нэмэгдүүлсэн

Үүнээс гадна импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр 27 тэрбум төгрөгийн орлого нэмэгдүүлсэн ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрдэнэт үйлдвэр” ХХК 27 тэрбум төгрөгийн орлого нэмэгдүүлсэн
“Эрдэнэт үйлдвэр” ХХК 27 тэрбум төгрөгийн орлого нэмэгдүүлсэн. Зураг: МҮОНРТ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ын удирдлагуудын мэдээлснээр өнгөрсөн 2013 онд бизнес төлөвлөгөөгөөр нэг тонн цэвэр зэсэд ногдох өөрийн өртгийг 6625 ам.доллар байхаар төлөвлөсөн ч 5800 болж буурсан байна. Мөн бүтээгдэхүүн барьцаалсан өндөр хүүтэй, богино хугацааны зээл гэх мэт өр авлага хуримтлагдан санхүү мөнгөний хомсдолтой байжээ. Гэвч хэмнэлтийн бодлогын үр дүнд амжилттай ажилласан гэлээ. Тухайлбал, өнгөрсөн онд 38 тэрбум төгрөг хэмнэж, агуулахын үлдэгдлийг 19 тэрбум төгрөгөөр багасгаж, авлагыг 70.4 сая доллар, өглөгийг 34.9 сая доллараар бууруулсан байна.
Үүнээс гадна импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр 27 тэрбум төгрөгийн орлого нэмэгдүүлсэн ажээ.

Хуваалцах