Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

“Эрдэнэт үйлдвэр” худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаан нэвтрүүлнэ

Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" жилд дунджаар 1600 орчим худалдан авалт зохион байгуулдаг. Энэ бүгдийг цахим хэлбэрт шилжүүлсэн ч 280 шахам ажилтан давхар ажиллаж худалдан авалт хийдэг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрдэнэт үйлдвэр” худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаан нэвтрүүлнэ
“Эрдэнэт үйлдвэр” худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаан нэвтрүүлнэ. Зураг: МҮОНРТ

Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" жилд дунджаар 1600 орчим худалдан авалт зохион байгуулдаг. Энэ бүгдийг цахим хэлбэрт шилжүүлсэн ч 280 шахам ажилтан давхар ажиллаж худалдан авалт хийдэг.

Хүний тоог олон болголоо, хяналтыг чангарууллаа гээд хувь хүний ашиг сонирхол, бусдын нөлөөлөлд автах байдал, ажлын ачааллыг хэрхэх вэ гэдэг асуудалтай нүүр тулсан.

Үүний шийдлийг “хиймэл оюун ухаан” гэж тодорхойлж, энэ ажлыг эхлүүлсэн гэж “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тамгын газрын дарга н.Үүрийнтуяа онцоллоо.

Mongolian National Radio · “Эрдэнэт үйлдвэр” худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаан нэвтрүүлнэ

Ирэх оноос эхлэн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхэд бэлэн болсон гэж “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тамгын газрын дарга н.Үүрийнтуяа ярилаа.

Хуваалцах