“Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсад хувьцааны дансаа 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нээлгэнэ
“Ард санхүүгийн нэгдэл”, “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ хамтран ажиллахаар энэ сарын 28-нд санамж бичиг байгууллаа.
Мэдээллийн алба

“Ард санхүүгийн нэгдэл”, “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ хамтран ажиллахаар энэ сарын 28-нд санамж бичиг байгууллаа. Санамж бичигт тус үйлдвэрийн нийт ажиллагсад, ахмад настнуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, тэдний өрхийн орлогыг бодитоор нэмэгдүүлэх, “ЭТТ” ХК-ийн хувьцаа эзэмших дансыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нээлгэх зэрэг заалтууд оржээ. Мөн ажиллагсдын амь нас, эрүүл мэндийг даатгах чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр энэ талаар мэдэгдэхдээ “Нэг жилийн хугацаатай тус санамж бичгийг байгуулж байгаа ч үр дүнгээс хамаарч цаашид үргэлжлүүлэх, хамтын ажиллагааг өргөжих боломж бидэнд бий. Бид “Эрдэнэт“ үйлдвэрийнхээ 6000 гаруй ажиллагсад, 2300-ад ахмад настан, хөдөлмөрийн чадвараа алдсан 400 гаруй иргэдийнхээ эрх ашгийн үүднээс тус хамтын ажиллагааг өрнүүлж байна” гэж байлаа.


















