Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Эрдэнэт" үйлдвэрийн Засвар механикийн заводод 1500 ролик үйлдвэрлэнэ

"Эрдэнэт" үйлдвэрийн Засвар механикийн заводад туузан дамжуулгын ролик (Өнхрөх дамжуулга) үйлдвэрлэх шугам ашиглалтад оруулахаар болж, уг шугамын тоног төхөөрөмжийг суурилуулах ажил эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эрдэнэт" үйлдвэрийн Засвар механикийн заводод 1500 ролик үйлдвэрлэнэ
"Эрдэнэт" үйлдвэрийн Засвар механикийн заводод 1500 ролик үйлдвэрлэнэ. Зураг: МҮОНРТ

"Эрдэнэт" үйлдвэрийн Засвар механикийн заводад туузан дамжуулгын ролик (Өнхрөх дамжуулга) үйлдвэрлэх шугам ашиглалтад оруулахаар болж, уг шугамын тоног төхөөрөмжийг суурилуулах ажил эхэллээ. Барилгын суурийг "РСЦ" компани гүйцэтгэж байна. Шугамын тоног төхөөрөмжийг тохируулж үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулах ажлыг үйлдвэрлэгч компани хариуцах аж.

Баяжуулах үйлдвэр жилд 4-5 мянган ролик хэрэглэдэг. Одоогоор Баяжуулах үйлдвэрийн хэрэгцээний 1500 роликийг Засвар механикийн заводод үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Ингэснээр гаднаас авах роликны хэрэгцээ багасах юм. Шинэ шугам ашиглалтад орсноор жилд 20 мянган ролик үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ. 4 хүнтэй бригад роликийн хэсэгт ажиллах бөгөөд БНХАУ-ын мэргэжилтнүүд тэдэнд 7 хоногийн сургалт явуулах ажээ. Энд дөрвөн төрлийн суурь машинд турба зорох, угсрах ажил хийнэ. Харин роликны бэлдэц гол төмөр, холхивчийг импортоор авах юм.

Хуваалцах