Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д 3 асуудал тулгамдаж байна

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн үйл ажиллагаанд тулгамдаж буй гурван асуудал байгаа аж.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д 3 асуудал тулгамдаж байна
“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д 3 асуудал тулгамдаж байна. Зураг: МҮОНРТ

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн үйл ажиллагаанд тулгамдаж буй гурван асуудал байгаа аж. Дээрх асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эдийн засгийн тооцоо судалгааг тус компанийн мэргэжилтнүүд гаргасан ажээ. Мөн тус компани дулааны эрчим хүч үйлдвэрлэлдээ алдагдал хүлээж байгаа гэнэ.

Тус станц Шарын голын уурхайгаас нүүрс авч таталтаа өөрсдөө хариуцдаг. Тэгвэл нүүрс ачсан вагоныг чирдэг илчит тэрэг хоёр ажилладгийн нэг нь цаашид ажиллах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байна. Ингэснээр тус станцын нүүрс таталт удааширч болзошгүй тул шинээр нэг илчит тэрэг худалдан авахад 2 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Харин хоёрдугаарт тус станцаас хэрэглэгчдийг дулаанаар хангадаг шугамын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай болжээ. Өөрөөр хэлбэл, 3.2 км үргэлжлэх шугамын диаметрийг өргөсгөхөд 5-6 төгрөг хэрэгтэй аж. Түүнээс гадна “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК нь зуухнаас гарч буй үнсийг зайлуулах 2 төхөөрөмжтэй. Үүний нэг нь дүүрсэн. Үлдсэн нь 5 жилийн дараа дүүрэх тооцоо гарсан байна. Тиймээс үнсийг барилгын материал болгох Хятад улсын технологийг нэвтрүүлэх асуудал яригдаж байгаа гэнэ. Хэрэв үүнийг нэвтрүүлбэл 1 тонн цементийн 30 хувьд нь үнс ашиглах бүрэн боломжтой юм байна. Үүнд 6-7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгааг гаргажээ.

Түүнээс гадна “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК дулааны эрчим хүч үйлдвэрлэж түгээхдээ алдагдал хүлээж байна. Учир нь 1 кПа дулаан үйлдвэрлэхэд 24 мянга 750 төгрөг зарцуулж, 13600 төгрөгөөр борлуулж байгаа юм. Үйлдвэрлэл, борлуулалтын зөрүүнээс энэ оны эхний гурван улирлын байдлаар 3.8 тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээсэн байна.

Мэдээний дэлгэрэнгүйг өнөөдрийн “Цагийн хүрд”-ээс хүлээн авч үзээрэй.

Хуваалцах