Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Эрдэс баялгийн салбарынхан чуулна

Чуулга Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болох бөгөөд өргөн хүрээний асуудлаар илтгэл тавих, палеонтологийн олдвор, эрдэс, хүдрийн дээжсийн үзэсгэлэн болон фото, уран зургийн үзэсгэлэн - уралдаан зохион байгуулах, сургалт явуулах, Цэцээ гүнд аялах зэрэг олон үйл ажиллагаа явагдах юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэс баялгийн салбарынхан чуулна
Эрдэс баялгийн салбарынхан чуулна. Зураг: МҮОНРТ

“MONGOLIA MINERAL EXPLORATION ROUNDUP-2014” чуулга уулзалт энэ сарын 20-23-ны өдрүүдэд болно. Уулзалтаар Монголын геологи, эрдэс баялгийн салбарт тулгамдаж байгаа асуудал, шинжлэх ухааны онол-практик болон судалгаа шинжилгээний арга аргачлал, геологийн судалгааны ажлын мэдээллээ харилцан солилцож, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн улмаар төрийн бодлогод салбарын онцлогийг таниулах, санал бодлоо нэгтгэх юм. Чуулга Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болох бөгөөд өргөн хүрээний асуудлаар илтгэл тавих, палеонтологийн олдвор, эрдэс, хүдрийн дээжсийн үзэсгэлэн болон фото, уран зургийн үзэсгэлэн - уралдаан зохион байгуулах, сургалт явуулах, Цэцээ гүнд аялах зэрэг олон үйл ажиллагаа явагдах юм байна.

Хуваалцах