Эрэгтэйчүүдэд нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх арга зүйн сургалт зохион байгуулж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд “Эрэгтэйчүүдэд зориулсан нийгэм, сэтгэлзүйн цогц үйлчилгээг тодорхойлох үйлчилгээний арга зүй” боловсруулаад байна.
Мэдээллийн алба

Уг арга зүйн дагуу анхан шатанд гэр бүл, эрэгтэйчүүдтэй ажилладаг 21 аймаг, 9 дүүргийн төр, төрийн бус байгууллагын 70 гаруй төлөөллийг оролцуулсан сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь гэр бүл ялангуяа эрэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, төрийн бус байгууллагыг нэгдсэн чиглэл, арга зүйтэй болгох, улмаар улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилготой гэж Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамнаас мэдээллээ.