Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрэн хайж байсан хоёр иргэний нэгийг эсэн мэнд оллоо

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас улсын хэмжээнд 88 иргэн сураггүй болсон дуудлагаар Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн албан хаагчид, нутгийн захиргааны болон хил,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрэн хайж байсан хоёр иргэний нэгийг эсэн мэнд оллоо
Эрэн хайж байсан хоёр иргэний нэгийг эсэн мэнд оллоо. Зураг: МҮОНРТ

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас улсын хэмжээнд 88 иргэн сураггүй болсон дуудлагаар Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн албан хаагчид, нутгийн захиргааны болон хил, цагдаагийн байгууллагын албан хаагчидтай эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж, 2016 оны гуравдугаар сарын 04-ний өдрийн 15:00 цагийн байдлаар 86 иргэнийг эсэн мэнд олоод байсан юм.

Харин Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хойд хөлцөөт багийн “Цагаан хад” гэдэг газар малчин Д /46 настай, эмэгтэй/, Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн “Шар-Ухаа” гэдэг газар иргэн Д / 45 настай, эмэгтэй/ нарын хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг явуулж байсан билээ.

Тэгвэл өнөөдрийн 16:00 цагийн байдлаар Баян-Өлгий аймгийн Буянт сумын малчин Д-г эсэн мэнд олсон гэсэн мэдээлэл ирлээ. Одоогийн байдлаар Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн “Шар-Ухаа” гэдэг газар иргэн Д-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Хуваалцах