Эрэн хайх аврах бүлэг гал түймэр унтраах тархалтын сургууль хийлээ
Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид тус сумын Улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэгийн багш, ажилчдад болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх,
Мэдээллийн алба

Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид тус сумын Улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэгийн багш, ажилчдад болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөлд хамтран ажиллах, гал унтраагуур ашиглаж гал унтраах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа.
Мөн улсын тэргүүний 2-р цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүд багшийн хамт Эрэн хайх аврах бүлгийн байранд ирж Эрэн хайх бүлгийн үйл ажиллагаа, автомашин техник, багаж зэвсэглэгчтэй танилцсан бол Хужирт сумын 4-р цэцэрлэгийн багш, ажилчдад газар хөдлөлт болон галын аюулгүй байдлын талаар танхимын сургалт зохион байгууллаа гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.




















