Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрэн хайх, аврах салбар, бүлгийн дарга нар сургалтад хамрагдаж байна

ОБЕГ-ын Ажиллгааны удирдлагын газраас эрэн хайх, аврах нэгийн бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч нарыг мэргэшүүлэх “Эрэн хайх, аврах ажиллагааны удирдагч” сэдэвт сургалтыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрэн хайх, аврах салбар, бүлгийн дарга нар сургалтад хамрагдаж байна
Эрэн хайх, аврах салбар, бүлгийн дарга нар сургалтад хамрагдаж байна. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын Ажиллгааны удирдлагын газраас эрэн хайх, аврах нэгийн бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч нарыг мэргэшүүлэх “Эрэн хайх, аврах ажиллагааны удирдагч” сэдэвт сургалтыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгуулж байна.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах нэгжийн 27 бүлгийн дарга хамрагдаж байгаа юм.

Эрэн хайх, аврах бүлгийн хэмжээнд удирдлага, зохион байгуулалт, албан тушаалтны чиг үүрэг, ажиллагааны үе шат, дараалал, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар анхан шатны суурь мэдлэг, дадлага, ур чадварыг олгох зорилготой тус сургалт 26-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах