Эрэн сурвалжлагдаж байсан 140 оргодлыг нийтийн байруудаас барьжээ
Хөдөө орон нутгаас нийслэлд ирж, гэмт хэрэг үйлдэгчдийн тоо өсөх хандлагатай байна. Хөдөөнөөс ирсэн хүмүүс нийтийн байранд амьдарч, шөнө оройн цагаар гарч дээрэм болон бусад хэрэг үйлддэг болжээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас нийтийн байруудад шалгалт
Мэдээллийн алба

Хөдөө орон нутгаас нийслэлд ирж, гэмт хэрэг үйлдэгчдийн тоо өсөх хандлагатай байна. Хөдөөнөөс ирсэн хүмүүс нийтийн байранд амьдарч, шөнө оройн цагаар гарч дээрэм болон бусад хэрэг үйлддэг болжээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас нийтийн байруудад шалгалт хийсэн байна.
Нийслэлд 649 аж ахуйн нэгж нийтийн байр түрээслүүлж байна. Үүнээс 195 нь зөвшөөрөл авч, гэрээ байгуулан ажиллаж буй аж. Харин 454 нь ямар ч зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Нийтийн байруудын 317 нь хяналтын камергүй, 183 нь хяналтын камертай байна.
Мөн нийтийн байруудыг шалгах үеэр цагдаагийн байгуулагаас эрэн сурвалжилж байсан 140 оргодол этгээдийг олж тогтоожээ.


















