Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг камераар илрүүлэн баривчилжээ
Сэжигтэй машиныг шалгахад Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан иргэн "А" гэгч жолоодож явсныг саатуулан баривчилж, хариуцсан хэлтэст хүлээлгэн өгчээ.
Мэдээллийн алба

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг камерын хяналтын тусламжтай илрүүлж, баривчилжээ. Тодруулбал, тус хэлтсийн шинээр ашиглалтанд оруулж үйл ажиллагаандаа ашиглаад удаагүй байгаа камерын хяналтаар энэ долоо хоногт сэжигтэй тээврийн хэрэгсэл илэрсэн байна. Ийн сэжигтэй машиныг шалгахад Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан иргэн "А" гэгч жолоодож явсныг саатуулан баривчилж, хариуцсан хэлтэст хүлээлгэн өгчээ.


















