Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

"Эргэл-XII" талбайг олон улсад нээлттэй зарлалаа

Эргэлийн зоо нь уртаараа 60 гаруй км, өргөнөөрөө 20 орчим км үргэлжилсэн байгалийн сонин тогтоцтой, палентлогийн олдвор ихтэй, эртний амьтдын үлдэгдэл бүхий нуурын хурдас газар юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эргэл-XII" талбайг олон улсад нээлттэй зарлалаа
"Эргэл-XII" талбайг олон улсад нээлттэй зарлалаа. Зураг: МҮОНРТ

Газрын тосны газраас "Эргэл-XII" талбайг олон улсад нээлттэй зарлаад байна. Хайгуулын аль нэг талбайд эхний захиалга хүлээн авсан өдрөөс хойш ажлын тав хоногийн дотор сонгон шалгаруулалтад оролцох этгээдийг сонгон шалгаруулалтад захиалгаа ирүүлэхийг урьж, тэдний захиалгыг хүлээн авах эцсийн хугацааг агентлагийн цахим хуудсаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах юм байна. "Эргэл-XII" талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах сонирхол бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших Эргэлийн зоог байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад 60910 га талбайтайгаар авсан байна. Улсын тусгай хамгаалалттай Эргэлийн зоогийн хил нь Сангийн овоо, Баянцав, Аман усны хяр, Аман ус, Төгрөг худаг, тэдгээрийн хоорондох тэмдэгт өндөрлөгүүдээр тогтоогдсон. Эргэлийн зоо нь уртаараа 60 гаруй км, өргөнөөрөө 20 орчим км үргэлжилсэн байгалийн сонин тогтоцтой, палентлогийн олдвор ихтэй, эртний амьтдын үлдэгдэл бүхий нуурын хурдас газар юм.

Хуваалцах