“Эргэлт хийх мөч” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
Монголын Хөдөлмөр Заслын Олон Улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал “Эргэлт хийх мөч” сэдэвтэйгээр өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Мэдээллийн алба

Монголын Хөдөлмөр Заслын Олон Улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал “Эргэлт хийх мөч” сэдэвтэйгээр өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Хуралд Монгол, Япон, Швейцар, Хонг Конг, Хятад улсын багш, хөдөлмөр засалч, эрдэмтэн судлаачид оролцон олон улсад болон өөрийн оронд сэргээн засах анагаах ухааны салбар шинжлэх ухаан болох Хөдөлмөр заслын эмчилгээнд хийгддэг нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, эмчлэх орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн бүхий илтгэлүүд хэлэлцэж байна.
Зургаадугаар сарын 4-6-ны өдрүүдэд дөрвөн сэдвээр семинар зохион байгуулахаар төлөвлөөд байна.


















