Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан цахим сургалтыг зохион байгуулж байна

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2017.01.05/ 21 аймгийн төрийн байгууллагуудын Эрх бүхий албан тушаалтнуудад /ЭБАТ/ зориулсан цахим сургалтыг зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан цахим сургалтыг зохион байгуулж байна
Эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан цахим сургалтыг зохион байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2017.01.05/ 21 аймгийн төрийн байгууллагуудын Эрх бүхий албан тушаалтнуудад /ЭБАТ/ зориулсан цахим сургалтыг зохион байгуулж байна.

ЭБАТ нь Авлигын эсрэг хуульд зааснаар авлигатай тэмцэх талаар сургалт, сурталчилгаа явуулах, хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргуулах, бүртгэх, хянах, зөвлөгөө өгч ажиллах үүрэгтэй юм.

Уг цахим сургалтад Дархан-Уул аймгийн төвлөрсөн ЭБАТ болох аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ахлах ажилтан Н.Буманцэцэг, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Энхсайхан болон бусад төрийн байгууллагуудын 30 гаруй ЭБАТ-ууд хамрагдлаа.

Хуваалцах