Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалт болов

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалт болов
Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалт болов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөрийн нэг гол зорилт нь эрх зүйн хөтчийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх ажил бөгөөд төлөвлөгөөний дагуу Хууль, зүйн үндэсний хүрээлэнгээс сургалтын хөтөлбөр, гарын авлагыг бэлтгэж хэвлүүлсэн.

Сургалтын хөтөлбөр, гарын авлагын дагуу “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтыг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд хороодын 50 нийгмийн ажилтныг хамруулан гурав дахь удаагаа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгууллаа гэж нийслэлийн Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах