Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гаргасан алба хаагчдыг шагнаж урамшууллаа
Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан 41 алба хаагчийг Хууль зүй, дотоод хэргийн хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн иргэдийн т
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан 41 алба хаагчийг Хууль зүй, дотоод хэргийн хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагналаар шагнаж урамшууллаа. Үүнд:
Хууль зүй, дотоод хэргийн хэргийн яамны “Хүндэт жуух” бичгээр 1 алба хаагч
Цагдаагийн Ерөнхий газрын “Цагдаагийн гавьяа” тэмдгээр 6 алба хаагч
Цагдаагийн Ерөнхий газрын “Хүндэт жуух” бичгээр 3 алба хаагч
Цагдаагийн ерөнхий газрын “Баярын бичиг”-ээр 6 алба хаагч
НИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр 9 алба хаагч
НИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр 6 алба хаагч
НИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр 10 алба хаагч шагнагдсан байна.
























