Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрхүү, Улаан-Үд хотын газар тариалангийн мэргэжилтнүүд Дарханд ажиллаж байна

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн хэмжээнд бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг зохистойгоор хослуулан хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрхүү, Улаан-Үд хотын газар тариалангийн мэргэжилтнүүд Дарханд ажиллаж байна
Эрхүү, Улаан-Үд хотын газар тариалангийн мэргэжилтнүүд Дарханд ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн хэмжээнд бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг зохистойгоор хослуулан хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны тавдугаар 16-ны өдрийн 131 дүгээр тогтоол гарч тус аймгийн Орхон сум, Хонгор сумын 1, 2, 3 дугаар багийг тариалангийн бүс нутаг болгон зарласан. Энэ дагуу аймгийн Засаг даргын санаачилгаар өчигдөр ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотын газар тариалангийн мэргэжилтнүүд, “Сибагрохимсервис” ХК-ийн удирдлагууд Хонгор, Орхон суманд ажиллалаа.

Дархан-Уул аймгийн газар тариалан болон төмс хүнсний ногоо тариалан, мал аж ахуй эрхэлдэг иргэдийн төлөөлөл дээрх мэргэжилтнүүдээс үр тариа, ургамал хамгааллыг цогцоор нь шийдэх, хөрсийг эрүүлжүүлэх, ургацын хэмжээг нэмэгдүүлэх, мах, сүүний чиглэлээр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд шаардлагатай тэжээлийн ургамлыг хэрхэн тариалж болох талаар суралцлаа.

Мөн цаг агаарын хүндрэл, зэрлэг ургамлыг устгах сүүлийн үеийн техник технологи, бордооны талаарх мэдээллийг “Сибагрохимсервис” ХК-ийн удирдлагууд өгсөн юм. Өнөөдөр ОХУ-аас ирсэн мэргэжилтнүүд аймгийн хөрсний бүтэцтэй газар дээр нь танилцаж хөрснөөс дээж аван таримал тэжээл тариалах боломжийн талаарх судалгааг хийх ажээ.

Хуваалцах