Эрлийн ажиллалааг дахин эхлүүлжээ
Энэ сарын 3-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 28 настай эрэгтэй 02:00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гараад сураггүй байна гэх дуудлагын дагуу алба хаагч, ар гэрийнхэн нийлсэн 48 хүн өчигдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Эг голын зүүн эрэг дагуу 25 цооног гарган хоёр удаа шумбалт хийж завиар таван км, явганаар голын эрэг дагуу 11 км зайд эрэн хайх ажиллагааг хийжээ. Эг голын мөсний зузаан 5-10 см, зарим хэсэгтээ хоёр см зузаантай, дунд хэсэгтээ хөлдөөгүй байсан байна. Өчигдрийн эрэл үр дүнд хүрээгүй тул зогсоож, өнөө өглөө дахин эхлүүлжээ.