Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрлийз дунд насны хурдан хүлгүүд барианд орлоо

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Үндэсний хурдан морьдын уралдааны эрлийз дунд насанд түрүүлж, айрагдсан морьдын жагсаалтыг танилцуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрлийз дунд насны хурдан хүлгүүд барианд орлоо
Эрлийз дунд насны хурдан хүлгүүд барианд орлоо. Зураг: МҮОНРТ

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Үндэсний хурдан морьдын уралдааны эрлийз дунд насанд түрүүлж, айрагдсан морьдын жагсаалтыг танилцуулж байна.

Уралдаанд 163 эрлийз дунд насны морьд бүртгүүлж 121 морьд гараанаас хөдөлжээ.

1 дүгээр байр: Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын 1017 дугаартай халтар (унаач: Энхтайваны Баярмагнай, 13 настай, эрэгтэй)

2 дугаар байр: Увс аймгийн Тэс сумын уяач Жавын Бэгзийн 655 дугаартай хээр (унаач: Норжилмаагийн Зол-Эрдэнэ, 10 настай, эрэгтэй)

3 дугаар байр: Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Гансүхийн Хадбаатарын 1055 дугаартай бор халзан (Хишигбаатарын Өсөхбаяр, 11 настай, эрэгтэй)

4 дүгээр байр: Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Цэрэндоржийн Амарсанаагийн 481 дугаартай хүрэн (унаач: Алтангэрэлийн Ууганбаяр, 8 настай, эрэгтэй)

5 дугаар байр: Завхан аймгийн Яруу сумын уяач МУТМУ Дашзэвэгийн Дагвадоржийн 1303 дугаартай чандаг бор (унаач: Дуламсүрэнгийн Баасанням, 13 настай, эрэгтэй)

Хуваалцах