Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрсдэлд суурилсан гамшгаас хамгаалах менежментийн чиглэлээр танилцуулга хийлээ

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас нийслэл хотноо зохион байгуулж байгаа “Хүнээ дээдэлж, хамтдаа хөгжье” зөвлөлдөх уулзалт, сургалтад

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрсдэлд суурилсан гамшгаас хамгаалах менежментийн чиглэлээр танилцуулга хийлээ
Эрсдэлд суурилсан гамшгаас хамгаалах менежментийн чиглэлээр танилцуулга хийлээ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас нийслэл хотноо зохион байгуулж байгаа “Хүнээ дээдэлж, хамтдаа хөгжье” зөвлөлдөх уулзалт, сургалтад “Эрсдэлд суурилсан гамшгаас хамгаалах менежмент” сэдвээр ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа мэдээлэл өглөө.

Тэрээр илтгэлдээ гамшгийн эрсдэлийн талаарх ойлголт, гамшгийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр олон улсын болон Монгол Улсын цаашдын чиг хандлага, эрсдэлийн дүнд суурилсан хөгжлийн бодлого, төлөвлөлт болон Сэлэнгэ аймагт учирч болзошгүй гамшгийн аюул, гамшгийг тэсвэрлах чадавхын ерөнхий үнэлгээний дүн зэргийг аймгийн удирдах ажилтнуудад танилцуулсанюм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах