Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Эрсдэлд суурилсан хөрөнгө” сэдэвт сургалт болно

Санхүүгийн зохицуулах хороо Дэлхийн банкны Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөлтэй хамтран “Эрсдэлд суурилсан хөрөнгө” сэдэвт сургалт, семинарыг 2019 оны аравдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрсдэлд суурилсан хөрөнгө” сэдэвт сургалт болно
“Эрсдэлд суурилсан хөрөнгө” сэдэвт сургалт болно. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хороо Дэлхийн банкны Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөлтэй хамтран “Эрсдэлд суурилсан хөрөнгө” сэдэвт сургалт, семинарыг 2019 оны аравдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь эрсдэлд суурилсан хөрөнгө буюу тоон үзүүлэлтийн (Risk Based Capital-RBC) үнэлгээний ач холбогдол, даатгалын компаниудын эрсдэл даах хэмжээ, хөрөнгийн хүрэлцээт байдал, төлбөрийн чадвар, нөөц санг тооцох аргачлалыг боловсронгуй болгох болон өөрийн төлбөрийн чадварын эрсдэлийн үнэлгээ (Own risk ssolvency assessment-ORSA) зэрэг сэдвийн хүрээнд явагдана.Сургалтад даатгалын компаниудын гүйцэтгэх удирдлага, эрсдэл хариуцсан ажилтан болон актуарч нарыг оролцохыг урьж байгаа бөгөөд СЗХ-ны daatgal@frc.mn хаягаар бүртгүүлж хамрагдах боломжтой.

Хуваалцах