Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлнэ
Эрчим хүчний зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны нэр төрлөөр эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоо нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Мэдээллийн алба

Эрчим хүчний зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны нэр төрлөөр эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоо нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд Тусгай зөвшөөрөл, хяналтын газраас санаачлан 2018 онд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны эрсдэлийг тогтоох, түүнийг үнэлэх чиглэлээр эрсдэлийн менежментийн ISO 31000, ISO 31010, ISO 73 стандартыг нэвтрүүлэх, гадаад, дотоодын ижил төстэй байгууллагын хэмжээнд судалгаа хийж, өөрийн орны зохицуулалтын түвшинд хэрэгжүүлэх арга туршлагын талаар танилцуулга, мэдээлэл хийсэн байна.
Тухайлбал, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд гарч буй нийтлэг зөрчил, бүртгэл мэдээлэлд үндэслэн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны нэр төрөл бүр дээр эрсдлийн шалгуур үзүүлэлтийг бүлэглэн тогтоох, хяналтын хуудас ашиглан эрсдлийг үнэлэх аргачлал, зөвлөмжийг боловсруулж, 2018 оны 4 дүгээр улирлаас нэвтрүүлнэ.


















