Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрсдэлийг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллахыг зөвлөлөө

ХХААХҮЯ, МЭЕГ, УЦУОШГ-тай хамтран төв, орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн болон Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүдэд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрсдэлийг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллахыг зөвлөлөө
Эрсдэлийг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллахыг зөвлөлөө. Зураг: МҮОНРТ

ХХААХҮЯ, МЭЕГ, УЦУОШГ-тай хамтран төв, орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн болон Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүдэд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, бэлэн байдлыг хангуулахад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан цахим уулзалтад ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн оролцлоо.

Тэрбээр, ган, зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээний үр дүнд үндэслэн зудын гамшгаас урьдчилан сэргийлэх урт хугацааны болон гамшгийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллах, салбар дундын уялдааг ханган Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлд асуудлыг дэвшүүлэн хамтран ажиллах зөвлөмж, мэдээллийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах