Ертөнцийн сониныг түмэнд түгээсэн 5 жил...
Мэдээлэл бүхэн цахимд төвлөрсөн энэ цаг дор Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз өөрийн гэсэн өнгө төрхийг илтгэсэн мэдээ, мэдээллийн MNB.mn цахим хуудсаа олон нийтийн хүртээл болгоод таван жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд тус сайтын хамт олон:
Мэдээллийн алба

Мэдээлэл бүхэн цахимд төвлөрсөн энэ цаг дор Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз өөрийн гэсэн өнгө төрхийг илтгэсэн мэдээ, мэдээллийн MNB.mn цахим хуудсаа олон нийтийн хүртээл болгоод таван жилийг ардаа орхижээ. MNB.mn цахим хуудас нь өглөө бүр Монгол Улсын Төрийн дууллаар мэдээгээ эхэлдэг онцлогтой. Үзэгч, сонсогч, уншигч та бүхэн тус сайтын талбараас Монголын радио, МҮОНТ, "Монголын мэдээ" суваг, "MNB World", "MNB Sport", P3 радиогийн контентуудыг шууд болон нөхөн үзэх боломжтой болсон юм. MNB.mn сайт өөрийн мэдээллийн санг МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн бүтээлээр бүрдүүлэхээс гадна албан ёсны эх сурвалж бүхий улс төр, нийгэм, гадаад мэдээ, соёл урлаг, спорт, танин мэдэхүйн мэдээ мэдээллийг уншигчдад хүргэж байна.
Энэ хугацаанд тус сайтын хамт олон:
- 2014 он: ОХУ-ын Сочи хотноо болсон Өвлийн спортын 22 дугаар олимп
- 2016 он: Франц улсад болсон Европ тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
- 2016: Бразилийн Рио де Жанейро хотноо явагдсан Зуны олимпийн 31 дүгээр их наадам
- 2018: ОХУ-д болсон Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
- 2018: Индонези улсад зохиогдсон Азийн спортын 18-р наадам зэрэг тив, дэлхийн нэр хүндтэй томоохон наадмуудыг өөрийн цахми талбараар шууд дамжуулсан байна.
Мөн жил бүрийн Улсын их баяр наадмын үйл ажиллагааг шууд дамжуулан уншигч, сонсогч, үзэгчдэд хүргэлээ. Тус цахим талбар нь улс орны болоод бүх нийтийг хамарсан томоохон арга хэмжээнүүд, үйл явдлуудыг цаг алдалгүйгээр нийтэд хүргэхэд анхаарч ажиллаж ирлээ.
MNB.mn сайтын баг энэ оны тавдугаар сараас МҮОНРТ-ийн Сошиал хөгжүүлэлт, креатив алба болон өргөжиж, өөрийн үндсэн үйл ажиллагааны зэрэгцээ МҮОНРТ-ийн уран бүтээлүүдийг олон нийтийн цахим сүлжээгээр шууд дамжуулах үүргийг давхар гүйцэтгэж байна.
ЭРХЭМ УНШИГЧ, СОНСОГЧ, ҮЗЭГЧ, ХАМТРАГЧДАДАА ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ГҮНЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!


















