Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Ерөнхий боловсролын 20 сургуульд "Тоти Тийчер" системийг нэвтрүүлнэ

Цахим орчинд суралцагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх, тасралтгүй суралцах, нэмэлт хөтөлбөрөөр хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор контент-технологи хосолсон цогц системд суурилсан Англи хэлний сургалтын “Тоти тийчер” системийг туршилтаар нэвтрүүлэх ерөнхий боловсролын 20 сургуулийг н

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий боловсролын 20 сургуульд "Тоти Тийчер" системийг нэвтрүүлнэ
Ерөнхий боловсролын 20 сургуульд "Тоти Тийчер" системийг нэвтрүүлнэ. Зураг: МҮОНРТ

Цахим орчинд суралцагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх, тасралтгүй суралцах, нэмэлт хөтөлбөрөөр хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор контент-технологи хосолсон цогц системд суурилсан Англи хэлний сургалтын “Тоти тийчер” системийг туршилтаар нэвтрүүлэх ерөнхий боловсролын 20 сургуулийг нийслэлийн төвийн 6 дүүргээс сонгон шалгаруулах гэж байна.

Энэхүү туршилтыг хэрэгжүүлэх сонирхолтой сургуулиуд дараах мэдээллийг enkhchimeg@agency.edu.mn цахим шууданд 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дотор ирүүлэхийг хүсье. Үүнд:

- Сурагчдад англи хэлний нэмэлт хөтөлбөрийг хүргэх арга замыг хэрхэн тодорхойлсон бэ?

- Сурагчдын англи хэлний чадварыг сайжруулах чиглэлээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар...

- Англи хэлний багш нарын ур чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар...

- Англи хэлний багш нар хичээл сургалтдаа цахим хэрэглэгдэхүүнийг ашиглах боломж, орчин нөхцөл болон тэдний цахим ур чадвар, арга барилыг хэрхэн үнэлж байна вэ?

- Сурагчдын Англи хэлний сурлагын амжилт ахисныг ямар үзүүлэлтээр үнэлэх вэ?

Дээрх мэдээллийг 1-2 нүүрт багтаан товч, тодорхой бичиж ирүүлнэ үү. Эдгээр 20 сургуулийн үр дүнгээс хамаарч үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх арга замыг тодорхойлно.

Тодруулга мэдээллийг 99051274, 96060938 дугаараас авах боломжтой.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

Хуваалцах