Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ерөнхий боловсролын 3 сургуулийн төслийг нэмж шалгарууллаа

Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарласан “Тогтвортой хөгжлийн боловсрол-Сургууль-Олон нийтийн хамтын ажиллагаа” төслийн уралдаанд 8 сургуулийн төслийг өчигдрийн байдлаар шалгаруулаад байсан. Төсөл сонгон шалгаруулах комиссын шийдвэрээр дараах 3 сургуулийн төслийн саналыг нэмж шалгаруулсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий боловсролын 3 сургуулийн төслийг нэмж шалгарууллаа
Ерөнхий боловсролын 3 сургуулийн төслийг нэмж шалгарууллаа. Зураг: МҮОНРТ

Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарласанТогтвортой хөгжлийн боловсрол-Сургууль-Олон нийтийн хамтын ажиллагаа” төслийн уралдаанд 8 сургуулийн төслийг өчигдрийн байдлаар шалгаруулаад байсан. Төсөл сонгон шалгаруулах комиссын шийдвэрээр дараах 3 сургуулийн төслийн саналыг нэмж шалгаруулсан.Иймээс 2018 онд “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн дэмжлэгтэйгээр нийт 11 ерөнхий боловсролын сургууль санхүүгийн дэмжлэг авахаар боллоо. Үүнд: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дунд сургууль, Ховд аймгийн Жаргалант сумын 7-р сургууль, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Мэргэд сургууль, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2-р сургууль, Дорнод аймгийн Хэрлэн сумын дунд сургууль, Улаанбаатар хотын Багануур дүүргийн “Гүн Галуутай” цогцолбор сургууль, УБ хотын Чингэлтэй дүүргийн 61, 115, 117-р сургууль, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Эрдэм” дунд сургууль, Өвөрхангай аймгийн Сант сумын дунд сургууль тус тус шалгарсан байна

Хуваалцах