Ерөнхий хяналтын сонсголд иргэдийн төлөөллийг оролцуулна
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой ерөнхий хяналтын сонсголыг 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд зохион байгуулах гэж байна. Сонсголд оролцохыг хүссэн иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй юм байна.
Сонсголыг 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд зохион байгуулах гэж байна.
Бүртгэл 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул ерөнхий хяналтын сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн нь овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шууданд захидал илгээн бүртгүүлэх ёстой аж. Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ албан бичгээр ирүүлэх юм байна.
Бүртгэл дуусмагц нэрсийг УИХ-ын цахим хуудсанд байрлуулна.
Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах юм байна. Бүртгэл дуусмагц нэрсийг УИХ-ын цахим хуудсанд байрлуулах ажээ. Оролцогч санал, тайлбар, мэдээлэл хийх бол мэдээллийг 2019 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн дотор бичгээр ирүүлэх ёстой аж. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.


















