Ерөнхий сайд асан А.Амар анх Чингис хааны тухай түүхэн үнэнийг өгүүлж байжээ
Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амар XX зуунд хамгийн анх Чингис хааны тухай түүхэн үнэнийг өгүүлсэн, судалгааны бүтээл туурвиж байжээ. Тэрбээр 1934 онд Монгол үндэстний гарал үүслээс Чингис хааны үе хүртэлх
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амар XX зуунд хамгийн анх Чингис хааны тухай түүхэн үнэнийг өгүүлсэн, судалгааны бүтээл туурвиж байжээ. Тэрбээр 1934 онд Монгол үндэстний гарал үүслээс Чингис хааны үе хүртэлх цаг хугацааг хамарсан Монголын товч түүх хэмээх зохиол бичсэн байна. Гэвч Амар сайд энэ номынхоо хоёрдугаар ботийг бичиж амжилгүй баривлагдаж, 1941 онд ЗХУ-д цаазлуулж байсан түүхтэй.
Ийнхүү ХХ зуунд анх удаа Чингис хааны тухай түүхэн үнэнийг бичсэн нь, одоог хүртэл Монголын түүхийн үнэнийг тодруулахад үнэтэй эх сурвалж болсоор байна гэж ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан, академич Ж.Болдбаатар онцоллоо. Мэдээллийн дэлгэрэнгүйг сонсоно уу...


















