Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Станфордын Их сургуулийн төлөөлөгчидтэй уулзлаа

Тэрбээр айлчлалын эхний өдрөө Станфордын Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор Жефри Глен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Станфордын Их сургуулийн төлөөлөгчидтэй уулзлаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Станфордын Их сургуулийн төлөөлөгчидтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 23-27-нд АНУ-д ажлын айлчлал хийхээр Вашингтон хотод хүрэлцэн очлоо. Тэрбээр айлчлалын эхний өдрөө Станфордын Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор Жефри Глен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм.

Уулзалтаар Монгол Улсад био технологи, био эмийн үйлдвэрлэл бий болгох, энэ чиглэлийн судалгааны ажлуудыг манай улстай хамтарч хийх асуудлыг хөндөж талууд харилцан санал солилцлоо. Монгол Улсын хувьд элэгний вирусын өвчлөл өндөртэй оронд тооцогддог. Одоогоор элэгний вирусыг устгах эм бэлдмэлийг өндөр хөгжилтэй улс оронд үйлдвэрлээд хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй оронд нийлүүлдэг жишгийг өөрчилж хөгжиж буй оронд үйлдвэрлээд өндөр хөгжилтэй орнуудад нийлүүлэх боломжтой гэсэн саналыг Станфордын Их сургуулийн докторууд тавилаа. Иймд хамтарсан үйлдвэр байгуулахад эхний ээлжинд 20-40 сая ам. долларын хөрөнгө оруулалтыг хоёр тал гарган цаашид өргөжүүлэх боломжтой талаар санал солилцлоо.

Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улс зөвхөн уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай байх биш бусад салбаруудад хүч сорих боломжтой. Тэр дундаа био технологийн салбарт та бүхний тавьсан саналыг судлан үзэж шийдвэр гаргахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Хуваалцах