Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганд мэдээлэл хийнэ
Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлт:
Мэдээллийн алба

УИХ-ын 2014 оны намрын чуулганы өнөөдрийэ нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
Үүнд:
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, 500 метрийн дотор гэснийг 250 метрийн дотор гэж өөрчлөх тухай, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/;
Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудал:
Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлт:
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
Номын сангийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
“Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” /Засгийн газар 2014.05.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, Гацууртын ордын тухай, хэлэлцэх эсэх/:
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2014.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
Мөн 14.00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы хуралдаанд мэлээлэл хийнэ.


















