Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргий, охины хамт Баянзүрх дүүргийн 25-р хорооны 1731-р хэсгийн санал өгөх байранд саналаа өглөө.

ЕС
Ерөнхийлөгчийн сонгууль-2017

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саналаа өглөө
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саналаа өглөө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргий, охины хамт Баянзүрх дүүргийн 25-р хорооны 1731-р хэсгийн санал өгөх байранд саналаа өглөө.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сонгуулиа өгсний дараа сэтгүүлчдэд хандаж хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн өнөөдөр төрийн тэргүүнээ сонгох долоо дахь удаагийн сонгуульд саналаа өгцгөөж байна. Энэ өдөр бол манай улсын иргэд төрийн тэргүүнээ сонгохоос гадна Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс болохыг бататгах түүхэн өдөр юм. Иймд ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож, төрийн тэргүүнээ сонгоно гэдэгт эргэлзэхгүй байна" гэлээ.

Баянзүрх дүүргийн сонгуулийн нийт 90 хэсэг буюу 217888 сонгогч байгаагаас 1731-р хэсгийн хороонд 2800 сонгогч санал өгөх юм.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлснээр 12:00 цагийн байдлаар нийслэлд сонгуулийн ирц 19.6, улсын хэмжээнд 21.3 хувьтай байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах