Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах шийдвэрийг гаргалаа

Монгол Улсын Их Хурлын Ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах шийдвэрийг гаргалаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах шийдвэрийг гаргалаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын Ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Намайг сайд нарт концесс хувааж өгсөн гэх асуудалд манай Засгийн газарт нэр холбогдсон нь үнэн. Гэхдээ концессын гэрээ өмнөх Засгийн газрын үед хийгдэж, ажил нь хүртэл эхлээд байсан. Манай Засгийн газрын үйл ажиллагаанд алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хуулийн нэг ч зүйл заалт зөрчөөгүй. Шадар сайдыг тагнасан, чагнасан гэх асуудал миний хувьд байж болшгүй асуудал. Би аргагүй эрхэнд хуулийн байгууллагад хандсан юм. Шадар сайдаа тагнах ёс суртахуун, хүмүүжил байхгүй. 60 тэрбумын асуудлаар хэвлэлээр яваад байгаа мэдээллээс илүү зүйл байхгүй. Би албан хаагчийг томилохдоо нэг ч төгрөг аваагүй.” гэдгээ дахин илэрхийлсэн юм.

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлж дуусаад, хэлэлцэж буй асуудлаар санал хурааж, хуралдаанд нийт 73 гишүүн санал өгсөн бөгөөд 57,5 хувийн саналаар Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзлээ. Дараагийн Ерөнхий сайдыг томилтол албан үүргээ гүйцэтгэж байхыг түүнд болголоо.

Хуваалцах