Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд Н.Алтанхуяг АНУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгэлийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын иж бүрэн түншлэлийн харилцаа олон салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд иж бүрэн түншлэлийн нэгэн гол тулгуур нь батлан хамгаалах салб

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд Н.Алтанхуяг АНУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг АНУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгэлийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын иж бүрэн түншлэлийн харилцаа олон салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд иж бүрэн түншлэлийн нэгэн гол тулгуур нь батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа юм гэж Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улсын зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэж, НҮБ болон олон улсын зүгээс өндрөөр үнэлэгдэж байгаад талархаж буйгаа АНУ-ын Батлан хамгаалахын сайд илэрхийллээ. Мөн батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэтэй уулзахдаа ярилцсан гэлээ.

Монгол Улс, АНУ хоорондын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны нэгдсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллана гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгэл манай улсад анх удаа айлчилж буй бөгөөд энэ нь тус улсын Батлан хамгаалахын сайдын түвшинд манай улсад хийж буй хоёр дахь айлчлал юм.

Хуваалцах