Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Гудамж” төслийн талаар мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна . Үүний дараа Засгийн газрын цаг буюу Ерөнхий сайд Н.Алтанхуяг 14:00 цагт “Гудамж” төслийн талаар мэдээлэл хийх ажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Гудамж” төслийн талаар мэдээлэл хийнэ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Гудамж” төслийн талаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна . Үүний дараа Засгийн газрын цаг буюу Ерөнхий сайд Н.Алтанхуяг 14.0 цагт “Гудамж” төслийн талаар мэдээлэл хийх ажээ.

Энэ оны улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар манай улс 3,321,4 км автозам, 175,1 км хатуу хучилттай замд 947,1 тэрбум төгрөг зарцуулах ёстойгоос 522,2 тэрбум төгрөг зарцуулжээ. Тус хөрөнгөөр 1702,3 км хатуу хучилттай замыг барьж, 360,6 км замыг дуусган улсын комисст хүлээлгэн өгчээ. “Гудамж” төслийн хүрээнд 16 уулзварыг засварлан ашиглалтад өгөөд байна. 33 уулзвар, зарим зам, хурдын замуудыг хийж гүйцэтгэхэд 34 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа юм.

Хуваалцах