Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд Орхон аймагт ажиллаж байна

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Орхон аймагт ажиллаж байна. Энэ үеэр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, бизнес эрхлэгчидтэй санал солилцон, нутгийн удирдлагуудын хамт телевизийн уулзалт, ярилцлагад оролцох юм. Мөн энэ өдөр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд Орхон аймагт ажиллаж байна
Ерөнхий сайд Орхон аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Орхон аймагт ажиллаж байна. Энэ үеэр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, бизнес эрхлэгчидтэй санал солилцон, нутгийн удирдлагуудын хамт телевизийн уулзалт, ярилцлагад оролцох юм. Мөн энэ өдөр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайнханбилэг Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод ажиллана.

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнгөрсөн өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгуудад ажиллаж, өчигдөр Увс аймгийн битүү захын нээлтэд оролцжээ. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Завхан аймагт 10 хоногийн хугацаатай ажиллаж, Шинэчлэлийн Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлыг олон нийтэд танилцуулан, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулж байна.

Түлхүүр үг:Ерөнхий сайд
Хуваалцах