Ерөнхий сайд Оюутолгойн гэрээний талаар мэдээлэл хийнэ
Тэрбээр Араб улсад хийсэн айлчлалынхаа үеэр Дубай хотноо “Оюу толгой” төслийн далд уурхайг ашиглах бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зураад байгаа билээ.
Мэдээллийн алба

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийж дуусаад өнөөдөр эх орондоо ирэх гэж байна. Тэрбээр Араб улсад хийсэн айлчлалынхаа үеэр Дубай хотноо “Оюу толгой” төслийн далд уурхайг ашиглах бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зураад байгаа билээ.
Ерөнхий сайд үдээс хойш эх орондоо ирсэн даруйдаа буюу 18:00 цагт Эмират улсад хийсэн ажлын айлчлалынхаа үр дүнгийн талаар онгоцны буудалд мэдээлэл хийхээр болжээ.


















