Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдтэй уулзаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-нд тус улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхлээд байгаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли НагЕн-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-нд тус улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхлээд байгаа.
Айлчлалын хөтөлбөрийн хүрээнд тэрээр энэ мөчид БНСУ-д оршин сууж, амьдарч буй монгол иргэдийнхээ төлөөлөлтэй хийх уулзалтаа эхэллээ. Уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Элчин сайд Б.Ганболд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогцолмаа нар оролцож байна.


















