Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессийн номын санд зочлов
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийж буй албан айлчлал үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийж буй албан айлчлал үргэлжилж байна. Тэрбээр Конгрессийн номын сангаар зочилж, Азийн танхимын Түвд, Монголын номын тасагт ном бүтээлтэй танилцсан байна.
Энэ үеэр Монгол судлаач Алиша Kэмпи PETIS, FRANCOIS зохиолчийн бичсэн “History du grand Genghizcan буюу Чингис хааны намтар” түүхийн номын талаар тайлбар өгүүлэв. Мөн Томас Жефферсоны номын сан, төв уншлагын танхимаар явж танилцлаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессийн номын санд ном гардуулж, дурсгалын дэвтэрт гарын үсэг зурав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




















