Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Eрөнхий сайд У.Хүрэлсүх Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг буюу Буурлын энгэр хэмээх газарт хийгдэж байгаа Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Eрөнхий сайд У.Хүрэлсүх Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаатай танилцав
Eрөнхий сайд У.Хүрэлсүх Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаатай танилцав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг буюу Буурлын энгэр хэмээх газарт хийгдэж байгаа Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа. 2013 оноос эхлэн баригдаж байгаа тус цогцолборын эхний шат дууссан бөгөөд ирэх 6 дугаар сар гэхэд бүрэн ашиглалтад ооруулахаар төлөвлөж байгаа талаар холбогдох удирдлагууд мэдээлэл өглөө.

Цогцолборыг байгуулахад одоогийн байдлаар нийт 16,2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулаад байна. Өнгөрсөн хугацаанд тус цогцолыорын захиргаа, үйлдвэрлэл, малын зориулалттай 18 барилга байгууламж баригдаад байна. Ийнхүү манай улсын таримлын болон малын генийн сан Дархан-Уул аймагт төвлөрөх болсноор Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгүүдэд нийцүүлэн төвийн бүсэд газар тариалантай хосолсон эрчимжсэн, хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд олон таатай нөхцөлүүд бүрдэх юм.

Эх сурвалж: darkhan.gov.mn

Хуваалцах